Monday, October 23, 2006

Японы телевиз

Энд ирсэнээсээ хойш орой болгон л Японы телевизийг үздэг болов. Амьхандаа таг бөглүү байсан чихээ арай хурдан онгойлгочих санаатай нэлээд янз бүрийн нэвтрүүлэгүүдийг нь үзэдэг юм. Хараад байхана ээ их сүрхий болотой. Янз бүрийн хөгжөөнт нэвтрүүлэгүүд байнга гарах юм. Тэр нь олон нийтийн танил болсон хүмүүсийг чадах, эсвэл янз бүрийн хүмүүс оролцоод үзэгчидийг инээлгэж оноо авах гээд л зөндөө олон янзын нэвтрүүлэгүүд гарах юм аа. Доорхи зурганд нэг хэсэг хүмүүс морин уралдаан ( Бооцоо тависан ч болтой юм. Яриаг нь ойлгоогүй ээ) үзэж байгаа бололтой. Хүмүүс нь бичлэгийг шууд үзэж байгаа бололтой. Тэр доор жижигхэн хэсэгт нь хүмүүсийн сэтгэл хөдлөл нүүр хувирал бүгдийг нь л гаргах юм.


Өчигдөрийн гарсан нэвтрүүлэг (ТВ дээрээс зураг авч чаддаггүй ээ)

Хэсэг уралдааны тухай түрүүлсэн хүмүүсийг нь гаргах байгаад нөгөө үзэж байсан хүмүүсийн яриаг гаргадаг хүмүүс нь энэ яах ёстой байсан ямар алгаа гаргаад хоцорчисон түрүүлсэн хүн нь яаж түрүүлсэн зэргийг нь тайлбарлаад байгаа бололтой. Япон хэл сайн ойлгодог байсан бол морин спортын тухай нэлээд их мэдлэгтэй болчихоор юмнуудыг яриад л байгаа бололтой.

Хүмүүс нь хоорондоо ярилцаж л байгаа нь.

Ер нь нэвтрүүлэгүүд нь дандаа л иймэрхүү байдалтай явагдадаг. Тухайн сэдэвийн ярьж байгаа хүн нь ямар нэг зүйлээ өөрийнхөөрөө тайлбарлана. Түүнийг нь энгийн хөндлөнгийн хүмүүс нь хоорондоо хэрхэн ойлгосоноо ярилцана. Тэгж энгийн үзэгч болж ярилцаж байгаа хүмүүс нь нэлээн их олон нэвтрүүлэгүүдийг үзэж үзэл бодолоо илэрхийлдэг. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, бас янз бүрийн салбарийн хүмүүс байх шиг байсан. Манай Монголд нэг нэвтрүүлэгүүдээ иймэрхүү байдалаар бэлтгээд гаргаад хүмүүс хэр хүлээж авч байгаа, юу ойлгох ёстойг нь зэрэг зэрэг хүргэдэг бол нэвтрүүлэгийн хэлэх гээд байгаа санаануудыг нь хүн болгон ойлгоход дөхөмтэй мэт. Ажиглагч хийж байгаа хүмүүс нь хэн ч байж болох юм билээ.


Wednesday, October 18, 2006

Давчуу бас бүгчимд орчинд дасав

Япон ирээд эхний хэдэн өдөр цаг агаарийн өөрчлөлтөнд орж хэсэг хачин байдалтай байв. Энэ нь анх ирээд их л бүгчим яг л ууранд сууж байгаа мэт хэцүү санагдаж байсан шүү. Өрөөндөө орсон ч гэсэн нэг л давчуу жижигхэн юм шиг санагдаад л нэг хэсэг давчидав. Эндэхийн багш нар нь одоо цаг агаар хүйтэрч байна гээд байгаам аа. Үүнээс илүү халуун бүгчим байна гэхээр аймаар санагдасан шүү.

Японд газарийг бол маш сайн ашиглаж байгаа нь мэдэгдэж байна. Миний тэр жижигхэн өрөөнд чинь амьдрахад хэрэгцээтэй бүх л зүйлийг нь багтаачихсан байгаа юм. Телевиз, радио, ширээ сандал, 1 ор хувцасны шүүгээ, номын тавиур, гээд бүгдийг нь яг багтаагаад байрлуулчихсан. Түүнээс нь өөрөөр байрлуулах боломжгүй болов уу гэмээр.



Ирээн хэсэг хугацаа өнгөрсөний дараа тэр байдалд нь гайгүй дасаж эхэлсэн шүү. Бас ч гэж их сайн тохижуулсан байгаа юм.



Энэ нь орон дээр байдаг удирдлага. Радио, Айркон болон өрөөний гэрэлүүдийг удирддаг. Энэ нь орны толгой дээр байгаа нь бас их зай хэмнэсэн байгаа юм.

Monday, October 16, 2006

Япон хүмүүс

Анх японд ирэхдээ учиргүй гял цал болсон хот байдаг байх гэж бодоод Нарита буудал дээр буусан билээ. Гэтэл миний бодсон шиг тийм байсангүй юмнуудаа маш сайн эмхэлэж цэгцэлсэн боловч нэг л дүнсгэр нэг хуучин хүмүүс нь дүнсгэр байдалтай санагдсан. Буудалаас буугаад ачаагаа аваад метронд суугаад өөрийн байрлах газарлуугаа явлаа. Метронд хамт явсан хүмүүс ихэнх нь л ядарсан бололтой унтацгааж байв. Ер хүмүүс нь галт тэргэнд явахдаа унтаж явдаг юм билээ. Гэхдээ энэ бодол маань хэсэг хугацаанд л тэгж санагдсан боловч сүүлд Акихабара, Шибүяа, Үэно зэрэг дүүрэгүүдээр нь явж үзсэний дараа эрс өөрчлөгдсөн юм. Ялангуяа тэр Шибүяа, Үэно оор залуучууд нь их байдаг юм билээ. Бараг залуусын хот гэхэд болхоор. Хүний хөдөлгөөн багатэй буюу төвөөс зайдуу хэсгээр нь байрлаж байгаа хүмүүс нь ихвчилэн нас тогтсон улсууд байдаг бололтой. Тэрүүхэн тэндээ жижиг жижиг нүх сүвүүдээ ашиглаад янз бүрийн хоолны газар байгуулчихсан хоол зараад суудаг хүмүүс их байдаг юм билээ.

Японы хаана ч явсан ямар ч дүүрэгт нь пачинко нэртэй автомат тоглоомын газар маш их байдаг. Тэрэн дээрээ хүмүүс нь их тоглох юм. Хүмүүсээс сонсож байхнээ зарим хүмүүс нь тэрэн дээр тоглоод тэндээ амьдардаг хүмүүс ч байдаг гэж байх юм. Тэнд тоглогсодын зарим хүмүүс нь ажилаасаа халагдсан асуудалтай хүмүүс нь цаг нөгцөөдөг газар нь бололтой. Тэр газарын дуу чимээ гэж аймаар их. Автомат хаалга нь нээгдэнгүүл д бөөн чимээ. Харин хаагдангууд нам багсаж байсан шүү. Тэр хаалга их сайн тусгаарлаад байдаг шиг байгаа юм.

За хичээл тараад зөндөө удаан суучихлаа. Одоо харихгүй бол ойрой болоод бөөн хүмүүстэй метронд чихэлдэх юм болно. Эртхэн харъяа.