Monday, October 16, 2006

Япон хүмүүс

Анх японд ирэхдээ учиргүй гял цал болсон хот байдаг байх гэж бодоод Нарита буудал дээр буусан билээ. Гэтэл миний бодсон шиг тийм байсангүй юмнуудаа маш сайн эмхэлэж цэгцэлсэн боловч нэг л дүнсгэр нэг хуучин хүмүүс нь дүнсгэр байдалтай санагдсан. Буудалаас буугаад ачаагаа аваад метронд суугаад өөрийн байрлах газарлуугаа явлаа. Метронд хамт явсан хүмүүс ихэнх нь л ядарсан бололтой унтацгааж байв. Ер хүмүүс нь галт тэргэнд явахдаа унтаж явдаг юм билээ. Гэхдээ энэ бодол маань хэсэг хугацаанд л тэгж санагдсан боловч сүүлд Акихабара, Шибүяа, Үэно зэрэг дүүрэгүүдээр нь явж үзсэний дараа эрс өөрчлөгдсөн юм. Ялангуяа тэр Шибүяа, Үэно оор залуучууд нь их байдаг юм билээ. Бараг залуусын хот гэхэд болхоор. Хүний хөдөлгөөн багатэй буюу төвөөс зайдуу хэсгээр нь байрлаж байгаа хүмүүс нь ихвчилэн нас тогтсон улсууд байдаг бололтой. Тэрүүхэн тэндээ жижиг жижиг нүх сүвүүдээ ашиглаад янз бүрийн хоолны газар байгуулчихсан хоол зараад суудаг хүмүүс их байдаг юм билээ.

Японы хаана ч явсан ямар ч дүүрэгт нь пачинко нэртэй автомат тоглоомын газар маш их байдаг. Тэрэн дээрээ хүмүүс нь их тоглох юм. Хүмүүсээс сонсож байхнээ зарим хүмүүс нь тэрэн дээр тоглоод тэндээ амьдардаг хүмүүс ч байдаг гэж байх юм. Тэнд тоглогсодын зарим хүмүүс нь ажилаасаа халагдсан асуудалтай хүмүүс нь цаг нөгцөөдөг газар нь бололтой. Тэр газарын дуу чимээ гэж аймаар их. Автомат хаалга нь нээгдэнгүүл д бөөн чимээ. Харин хаагдангууд нам багсаж байсан шүү. Тэр хаалга их сайн тусгаарлаад байдаг шиг байгаа юм.

За хичээл тараад зөндөө удаан суучихлаа. Одоо харихгүй бол ойрой болоод бөөн хүмүүстэй метронд чихэлдэх юм болно. Эртхэн харъяа.

No comments: